СӨХ-уудад орцны цэвэрлэгээг 2 цаг тутамд хийх зөвлөмжийг хүргүүлжээ

2021-02-08

Коронавируст халдварын үед сууц өмчлөгчдийн холбоодод өгөх зөвлөгөөг ЗӨСҮТ-өөс хүргэж байна. Талбайг шүршиж халдваргүйжүүлсэн тохиолдолд 1 цагийн дараа чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Мөн нийтийн хогийн цэг хариуцсан ажилтан хогийг хуваарийн дагуу тогтмол ачууллах нь чухал бөгөөд дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Үүнд:

  • Өдөр тутмын цэвэрлэгээн ажлын хамгаалах хувцас, амны хаалт, бээлийтэй ажиллах
  • Чийгтэй цэвэрлэгээг хоногт 2-оос доошгүй удаа хийх
  • Орц хонгиллын цонхыг 2 цаг тутамд нээж, агаар сэлгэх
  • Цэвэрлэгээнд хэрэглэгдэх бодисыг найруулж бэлдэх, ашиглах заавраар дадлагажсан байх
  • Нийтийн орон сууцны шил, орцны хаалга, хаалганы бариул, шат, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур зэрэг хатуу гадаргууг 3 цаг тутамд 0.015 хувийг жавелионы уусмалаар арчих эсвэл шүршиж халдваргүйжүүлэх
  • Шүршиж халдваргүйжүүлсэн тохиолдолд 1 цагийн дараа чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Нийтийн хогийн цэг хариуцсан ажилтан хогийг хуваарийн дагуу тогтмол ачууллах нь чухал.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Битгий попроод бай ЗӨСҮТ СӨХын ажлын зовлонг эхлээд дотор ороод үз 2 цаг тутам цэвэрлэх чадалтай мөнгтэй тийм СӨХ ховор нөгөө үнтэй их мөнгө авдаг ХАУС зайсангийн СӨХ үүд л чадах байх

  • ЗӨСҮТ ээ Хаана байнаа тэр мөнгө нь цэвэрлэгч нь олдохгүй байна шүү дээ сарын 420,000 мянгаар 2 орц нийлээд 20 давхар байрыг 7 хоногт 3 удаа цэвэрлүүлэх гээд хагас жил зар өглөө тийм хүн олдохгүй байна. Бас хэмжээ хязгаартай юм бичмээр байна шүү. Дээрээс нь оршин суугчид нь мөнгөө төлдөггүй оршин суугчидтай СӨХ-үүд зөндөө байна. 2 цаг тутам цэвэрлдэг чадалтай СӨХ байр Монголд лав байхгүй байвал нөгөө өндөр төлбөртэй ХАУС зайсангийн зарим байрууд байгаа байх . Хоногтоо яаж нэг юм цэвэрлүүлий гэж байхад юун 2 цаг тутам бас юу вэ.

Холбоотой мэдээ