А.Амбасэлмээ:Иргэд гадуур тэнэхээ больчихвол өвчлөл 3-р сараас эхлэн буурна

2021-02-08

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорионы дэглэм нь халдварын тархалтад хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлав.

Тэрбээр “Кластер өвчлөл бүртгэгдэж байгаа учраас хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчлэх нөхцөлд арай хүрээгүй байна. Эх уурхай, цаг хугацаа, байршил нь тодорхойгүй халдварууд илэрч эхэлбэл хөнгөн өвчтөнүүдийг гэрээр нь эмчилнэ.

Одоо батлагдаж байгаа тохиолдлууд нь ойрын хавьтлуудаас бүртгэгдэж, голомтын цар хүрээ нэг байна. Вирусийн халдвар тухайн улс оронд орж ирээд 3-4 сар үргэлжилдэг. 11 дүгээр сарын 10-наас хойн дөрвөн сар үргэлжилдэг.

Вирусийн нэг давалгаа 3-4 сар үргэлжилдэг. Хүн амын бөөгнөрөлтэй холбоотойгоор сүүлийн үед халдвар нэмэгдсэн. Нийт бүртгэгдсэн халдварын 40 хувь нь гэр бүлээс, 60 хувь нь хамтарсан үйл ажиллагаанд оролцсон ажлын байр, эмнэлгийн байгууллагатай

Хөл хорионы үед иргэд дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж, гадуур тэнэхгүй байвал халдвар 3-4 сараас харьцангуй буурна. Үүний дараа Монгол Улсад вакцинжуулалт эхэлнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ