Л.Оюун-Эрдэнэ:Ковидын үед хийгдсэн төрийн худалдан авалтуудыг АТГ-т шалгуулна

2021-02-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабад ажиллах үеэрээ коронавирустэй холбоотой хийгдсэн төрийн худалдан авалтуудыг Авлигатай тэмцэх газар шалгуулах ёстойг хэлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гурав хоногийн хугацаатай 20 мянган ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг зарласан. Тодруулбал, нэг амны хаалтыг 20 мянган төгрөгөөр нийлүүлэхээр тендер зарласан нь иргэдийг бухимдуулаад буй.

Улмаар Хотын дарга Д.Сумъяабазар өөрийг нь ажлаа авахаас нь өмнө хийсэн бүх худалдан авалтыг шалгуулах үүрэг болгосон.  Дээрх тендерийг ЭМЯ-наас ирсэн захиалгын дагуу тендер зарласан гэж НЭМГ-аас мэдэгджээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ