Зеленский: Украин ганцаараа үлдлээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандаж үг хэлэхдээ тус улс ганцаараа үлдсэн бөгөөд дэлхийн удирдагчдын хэн нь ч тус улсыг НАТО-д элсүүлэх баталгааг өгөхөд бэлэн биш байна гэж мэдэгдэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский: “Бид улсаа хамгаалахад ганцаараа үлдэж байна. Хэн бидэнтэй хамт тулалдахад бэлэн байна вэ? Үнэнийг хэлэхэд би тэднийг харахгүй байна”.

Украиныг НАТО-д элсүүлэх тухай түүний асуултад дэлхийн удирдагчдын хэн нь ч хариулаагүй гэж Зеленский хэллээ.

Владимир Зеленский: “Би манай улсын бүх түншүүдэд хэлье: одоо манай улсын хувь заяа шийдэгдэж байгаа чухал мөч эхлээд байна. Би тэднээс: “Та бидэнтэй хамт байна уу?” гэж асуухад тэд бидэнтэй хамт байна гэж хариулдаг, гэхдээ тэд биднийг эвсэлд оруулахад бэлэн биш байна. Өнөөдөр би Европын 27 удирдагчаас Украйн НАТО-д элсэх эсэхийг шууд асуув. Бүгд айж байна, тэд хариулдаггүй … Тэд бидэнтэй хамт байна гэж хариулж байгаа ч биднийг эвсэлд оруулахад бэлэн биш байна”.

Зеленский мөн “Украинд тусалж буй бүх улсуудад, ялангуяа үгээр биш үйлдлээр дэмжлэг үзүүлбэл талархах байна” гэлээ. Мөн тэрээр Оростой Украины төвийг сахих статусын асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Өмнө нь Зеленский Украинд бүх нийтийн дайчилгаа зарласан. Үүнээс өмнө тэрбээр Украинд цэргийн дэглэм тогтоож, “Дэлхий Орост энх тайвныг хүчээр тулгах ёстой” гэж хэлээд Украины иргэдийг сандралд оролгүй, “цэргүүдээ дэмжихийн тулд шаардлагатай бүхнийг хийхийг” уриалсан юм. Мөн пүрэв гарагт Зеленский Киев Москватай дипломат харилцаагаа тасалж байна гэж мэдэгджээ. Бүр өмнө нь тэрээр цэргийн албаны нөөцөд хамрагдах уриалгыг гаргасан.

Сануулахад, хоёрдугаар сарын 24-ний өглөө Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснийг зарласан. Нөхцөл байдал “шийдвэртэй, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлээд Украины армийг зэвсгээ хураалгахыг уриалсан. Түүнчлэн Орос улс НАТО-г өргөжүүлэхгүй байх талаар тохиролцохыг 30 жилийн турш хичээсэн ч “зөвхөн хууран мэхлэлт, шантаажтай тулгарсан” хэмээн Путин мөн дурссан.

ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины хотуудад ямар ч цохилт өгөөгүй, харин өндөр нарийвчлалтай зэвсгийн тусламжтайгаар цэргийн дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, цэргийн нисэх онгоцны буудал, нисэх онгоцуудыг ажиллагаагүй болгож байна гэж ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам онцолж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Одоо л ойлгож бгаа юм бх даа. Үнэхээр мэргэжилдээ л сайн хүн юм даа.Оростой эв нэгдэлтэй бсан нь өлзийтэй шүү.

  • УУЛЫН БУГЫГ ХАРААД УНАСАН БУХАА ХАЯВ ГЭЖ, ЗЕЛЕНСКИЙ УЛС ТӨРД ТОХИРОХГҮЙГЭЭ ОЙЛГОСОН БОЛОВ УУ. 30 ЖИЛ ТЭДНИЙГ ГУЙНА ГЭДЭГ БАГА ХУГАЦАА БИШ. ОХУ ДАЙНЫГ ХҮСЭХГҮЙ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ МЭДНЭ. УЛС ГҮРНЭЭ ХАМГААЛАХЫН ТУЛД ЗАЙЛШГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГ Л АВСАН. АНУ МОГОЙ БАРИУЛАХ ГЭЭД, ЗЕЛЕНСКИЙ БАЛЧИР ХҮҮХЭД ХҮҮХЭД ШИГ ГЭНЭДЖЭЭ. ОРОС ОРОН ХҮЧИРХЭГ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА.

  • Мордохын хазгай… гэж энэ. Ер нь улс орныг удирдана гэдэг хэн хүний хийдэг ажил биш юм байна гэдгийг манай Ард түмэн энэ нөхрөөс харж байгаа байх. Бид хэнийг сонгож удирдуулаад байгаа билээ гэдэгтээ дүгнэлт хийх хэрэгтэй боловуу!

  • Кинонд дүр бүтээх нэг хэрэг, Ерөнхийлөгч байх тэс өөр хэрэг. Хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөнө гэгч л болох шиг боллоо. НАТО Украинаар яахав дээ.

  • Манайд ийм юм тохиолдсон бол Оросыг дэмжигчид гэж гарч ирээд улсаа хуваагаад буриад шиг болох юм бна даа. Оросыг дулдуйдан дагагчид ямар олон юм бэ?? 

Холбоотой мэдээ