Шадар сайд Говь-Алтайд бөх барилдуулахыг зөвшөөрсөнгүй

МҮБХ-ноос сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-нд Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг өчигдөр нийслэлийн Засаг даргад уламжилсан ч Шадар сайд С.Амарсайхан зөвшөөрсөнгүй.

С.Амарсайхан “Цар тахлын улмаас сар шинийн баяраар бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үеэр нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нэг хэсэг нь хоригдож байж таарахгүй, үр дүн гарахгүй.

Халдварын эрсдэл үүсгэхгүй байх нь чухал, Бөхийн холбооныхныг ойлгоно гэж бодож байна. Цар тахал буурсны дараа бөхийн барилдаан зохион байгуулах боломжтой” гэлээ.

Шадар сайд Улсын онцгой комиссын даргын үүргийг давхар гүйцэтгэдэг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ