С.Амарсайхан:Орон нутаг буцах иргэд хувийн машинаараа явж болно

2021-02-05

2021 оны хоёрдугаар сарын 11-нээс өмнө орон нутгийн иргэдийг буцаах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:

Орон нутаг руу явах иргэд заавал PCR шинжилгээнд хамрагдана. Мөн иргэд хувийн машинаараа болон нийтийн тээврийн автобусаар алинаар нь ч явж болно. Гэхдээ иргэд замдаа ямар нэг байдлаар зогсож маршрут өөрчилж болохгүй. Орон нутгийн постууд хяналт тавина. Орон нутагт очсон хойно нь аймаг сумын шуурхай штаб хүлээж аваад гэрт нь тусгаарлана. Гэрээсээ тодорхой хугацаанд гарахгүй гэсэн үг.

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай болон ар гэрийн гачигдалтай, зайлшгүй ирэх албан ажилтай бол шинжилгээгээ өгөөд ирнэ. Замын постууд мөн хяналт тавина. Ийш тийшээ дур зоргоороо явахгүй, маршрутын дагуу явж ирнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ