Сүүлийн 10 жилийн Европын шилдэг хөлбөмбөгчин Роналду, хоёрт Рамос оржээ

IFFHS (Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбоо) Европын сүүлийн 10 жилийн шилдэг гурван хөлбөмбөгчийг нэрлэжээ. Энэхүү чансаанд УЕФА-гийн гишүүн орнуудын 2011-2020 оны хамгийн хүчтэй тоглогчид багтжээ.

Италийн “Ювентус Турин” багт тоглодог Португал довтлогч Криштиану Роналду арван жилийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо.

Чансааны хоёрдугаарт Испанийн шигшээ ба “Реал Мадрид”-ын төвийн хамгаалагч Серхио Рамос оржээ. Гуравт Германы шигшээ ба “Байерн Мюнхен”-ий хаалгач Мануэль Нойер.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ