Улаанбаатарт 38 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийслэлд 1092 хүн халдвар авлаа

2021-02-05

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 38 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Улаанбаатар хотод нийт 1090 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.  Мөн өчигдөр 32 хүн эмчлэгдэн эдгэрч гарлаа.

Шинээр үүссэн голомт болох “Монгол шир” ХХК-иас нийт 25 хүн халдвар авчээ. Одоогийн байдлаар “Монгол шир” ХХК-иас гадна X-апартмент , Гутлын цехийн голомт идэвхтэй үргэлжилж байна.

Хоногтоо 30-аас дээш тохиолдол бүртгэгддэг болсон энэ үед ард иргэд аль болох маскаа зүүх, гэр бүлийн төлөөллөөс нэг хүнийг гадуур явуулах, олноороо явахгүй байхад анхаарах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа. 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ