
Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгов.
Ковидын цар тахлын эрсдэлтэй цаг үед эдийн засгийг дэмжсэн бодлого баримталж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй 800 айлын орон сууц хөтөлбөр, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохгүй тал дээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Уул уурхай, мах махан экспортыг нэмэгдүүлнэ
Эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд уул уурхай, мах махан экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийн хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нийцүүлэн ажиллах нэгдмэл байр суурьтай байгаагаа талууд илэрхийллээ.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй