Л.Энх-Амгалан:Багш нарын 10-25 хувийн ур чадварын нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

2021-02-04

Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгохоор болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгоно. Хэн нь ур чадвартай вэ гэдгээ багш нар өөрсдөө сонгоно” хэмээн фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр “Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан “Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл” ажлыг эхлүүлж байна. 

Багш нарын ур чадварын нэмэгдлийн гурван сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Журам нь батлагдаагүй учраас төсөвт мөнгө нь байгаа мөртлөө багш нар маань ур чадварын нэмэгдлээ авч байгаагүй.

Харин хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам ХНХЯ, БШУЯ, Сангийн яамны хамтарсан шийдвэр боллоо.

Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдлээ авна. 

Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн байгаа” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хувийн зарим сургууль ур чадвар мэргэжлийн зэрэг өгөхгүй татвар нэмэглүүлж авдаг.үүнд хяналт тавьж анхаарч өгөөрэй 

  • Багш л гэх юм ажилчидад яагаад юунаас болоод бид хасагдаж бга юм адилхан л боловсролын байгууллагад ажиллаж амьдарч бна тэр ур чадвар гэдэг юмийг хэзээ авч үзээгүй миний хувьд тэр санхүү сайн хийсэн гээд тодорхой хэдэн хүмүүс авдаг байх гэж боддог

  •  Биднийг чанартай сургаж чаддаг сайн багш нарт цалингий нь сайн нэмээд өгөөрэй, Муу багш нар бол хэрэггүй ээ.

  • Туслах багш нар бас ачаалалтай ажилдаг  угаалгын өөрөө тохижуул гээл бүх мөнгийг өөрөөсөө гарна гар дээр 520к авна банкний мөнгө төлнө тэгээд оо өрөөний тохижуулалт гээд тал мөнгө явчин үнэндээ хэцүү байнадаа 

  •  Эцэст нь захирлын үзэмж л шийднэ шдээ. Энэ шийдвэр багшийг ачааллаар дарах шийдвэр байна. Бөөн бичиг цаас буруу зөв юм нэхэж дарамталж байж л өгдөг хувь шдээ. Үүний оронд үндсэн цалингаа нэмүүлмээр байна

  • Huuhdiin tuluu chin setgelees yavdag bagsh hed b.gaa bol ih l uruvdultei too garah b.hdaa. Mungu ugch uurt ni golgonoson humuustiin huuhduuded saihan haritsah. Uuriig ni shuumjilsen hunii huuhdiig ali boloh uudluh ene l orchin ueiin bagsh nariin nuur tarai. Uruvdultei amitas. 

  • Багш нар чамгүй л мөнгө аваад байдгийн. Боловсролын түвшин нь улам л унаад байхын. Тэр тусмаа сүүлийн бүтэн жилд олигтой хичээл орсон биш дээ.

  • Та нар хоорондоо авдаг цалин урамшуулал аа голоод маргалтцгаах юм хувийн хэвшлийн багш нар бол өгсөн цалинг нь аваал бараг л адилхан ачаа үүрч яваа даа 

  • Аймаг төсөв ирээгүй гээд байнга танадаг шүү. Үүн дээр анхаараарай сайдаа. Ажилчид багш нартай байнга барьцалдах юмаа. Ур чадвар улирлын урамшуулал хүртэл авдаг болсон ш дээ уг нь. 

  • Авч чадах багш байгаа болов уу? Жинхэнэ мэдлэг боловсрол муутай хайрцаглагдсан хүмүүс бол багш нар.

    • Мэдлэг боловсрол муутай багш гэж арай ч хэлж болохгүй байх, бүгд сургууль төгссөн хүмүүс шүү дээ

    • Ямар шалгуураар та ингэж дүгнээд байна. Багш нар тасралтгүй ажиллаж байна. Ялангуяа энэ хүнд үед

    • бүх багш нарыг судлаад үзчихсэн үү өөрөө? Ийм атаа жөтөө өөдгүй санаатай хүмүүс л багш нараа хүндэлж юм сурч чадаагүй нас биед хүрээд нийгэмд гай болж яваа даа

  • Хувийн хэвшлийн цэцэрлэгийн хувьсгах зардлыг яагаад өгөхгүй бна бид нар чинь яг адилхан л ажиллдаг 1сарын цалингаа одоо болтол аваагүй тэгээд 60%зарим нь 40%энэ тэр гээл 100к өгж бна энэ ер нь шудраг зүйл мөн үү энэ талаар мэдээлэл хийж тодруул өгөөч

  • Багш нарын хэн нь ур чадвар авах ёстой вэ гэдгийг хүүхдүүд эцэг эхчүүд багш нарыг хамтарсан багын үнэлгээгээр олгох хэрэгтэйшүүдээ. Багш нарын нэмэгдлийг мэдлэг чадвар муутай завсрын багш нар авч бгаа. Тэдний  мэдлэг чадваргүй уршгаар сурагчид их хохирдог талууд хөдөө орон нутгаар олон жишээ бий дээ. Оновчтой шийдвэр биш ээ энэ

    • Зөв биччихээд дараа нь шүүмжил. Өөрөө ийм бодолтой хүн хүүхэдтэйгээ юу ярьж суудаг нь ойлгомжтой. Ийм эцэг эхчүүдээс болоод сурагчид багшийг үнэлдэггүй хүндэлдэггүй. Үнэлэмжгүй хүнээс хэн ч юуч сурахгүй. Өөрөө муу сурснаа бусдыг шүүмжлэхээ болино уу

    • Эцэг эхийн төлөөл, сурагчийн төлөөлөл үнэлгээний багт орох нь зөв шүү. Би өөрөө багш учир таны саналыг дэмжиж байна.

  • Хэн нэгний суганы үсийг хийж байж л олж долоох цалин байна. Тэгээд 25% өглөө юу. Үнэхээр муухайгаар бичлээ уучлаарай

  • Менежертэй ойрхон байж бөгсийг нь долоочих шахам байдаг багш нар л наад ур чадварыг чинь авдаг юм шдээ. Амьдрал дээр хөрсөн дээрээ ямар байдгийг мэдэхгүй байна л даа хөөрхийс 

  • Багш нар энэ цар тахлын үед харин ч илүү ачаалалтай цахим орчинд ажиллаж байна. Энэ талыг нь үнэлэж, цалин хөлсийг нь нэмж урамшуулах хэрэгтэй байна

  • Янз бүрээр ажил шалгадаг системээ болих хэрэгтэй ш дээ. хэрвээ багш нарыг шалгамаар байвал хүүхэдтэй ажиллах цагийг нь гаргаж өгчөөд дараа нь сурагчдын хөндлөнгийн шалгалт авч багшийг үнэлэх хэрэгтэй дээ.

  • Цар тахалын  үед адилхан л ажиллаж байна. Цалин хөлс олгохгүй сул зогсолтын олговор олгож 2 сар боллоо.12 сард 100 % 1сард  75% болж олголоо.Улс 2,1 нээс теле хичээл эхлүүллээ.Бид яагаад зайнаас ажиллаж байж олговор авах ёстой юм бэ ?Ойлгохгүй бна .Дарга нар нь өөрсдөө зайнаас ажилласан гээд цалин хөлсөө аваад жинхэнэ ажиллаж бгаа багш ажилчид нь сул зогсолтын олговор аваад хохироод сууж байх нь зөв үү .

  • Сурагчдынх нь сурлагын түвшинг харгалзаж тухайлбал сэдвийн шалгалтын дүнг нь харгалзаж нэмэгдлийг нь олгох хэрэгтэй. 

  • Багш багшаа үнэлнэ гэж юу байх вэ.баахан хэрүүл атаа жөтөө л би болох байхдаа.тэгээд ч хүүхэд гэхээсээ илүү мөнгө ярьж бодсон хүмүүс яг байдаг.хүүхэдтэй тултал ажиллаж чадаж байгаа юу.үгүй шүү.

  • 1sard oron nutgiin hubiin hebshliin bagsh nar tsalin sbaagvi. Tegsen mortloo ulstai yg adilhan ajlaa hiigeed ybj baibal. 2sar garaad odor bvr l kom shirtej heleltsvvleg sudalgaa gd l bj bn. Hubisah zardlaa ydaj ogoochee. Bid dandaa vndsen tsalingaa l abdg bsn 12sar hvrtel 

  • Энэнийхээ оронд багш нарынхаа цалинг 50к, 100к-аар ч болов нэмээч. Одоо ур чадвар гээд болсон болоогүй хэнд ч хэрэггүй баахан бичиг цаасны ажил нэмэгдэнэ. Ажиллах ачааллыг нь л нэмэхээс цаашгүй юм

  • 2 jil amarlaa yu hiisen.gej yamar  ur chadvar gargachaad avah geed.bdgiin.IRGED AJILAA HJ NIIGMIIN DAATGALAA TULUUD BAGSH NART HOOSON.TSALIN.UGUUD UURSDUU  HUUHDDEE HICHEEL ZAAJ BNA.YASAN DAVARTSAN YUM TSAITSAN

  • Ур чадварыг адил тэгш авна гэж юу байхэв дээ. Хэн илүү хүүхдийн төлөө сэтгэл гарган ажиллаж өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа багш нарт өгөх нь зөв шүү. Хүүхдийн төлөө сэтгэлгүй ганц теле хичээл ч шейрлэж тавьж чадахгүй хүүхдүүдтэйгээ харьцдаггүй  компьютер дээр хулгана ч барьж үзээгүй  цэцэрлэгийн багш байна шүү дээ.  

  • Бүх захирлуудыг дахин сонгон шалгаруулаачээ арай ч дээ гэмээр хүмүүс байна шүү дээ сургууль сургалтын байгууллага гэдгийг л ойлгуулж өгөөчээ энэ малнууддаа

  • Цалингийн нэмэлт урамшуулалыг багш нартаа олгох чинь захирал, ня-бо 2-ын үзэмж. Хэлэхийг нь хэлчдэг, хийхээ хийчихдэг багш нарыг бол нар өөд үзүүлэхгүй. Бөгсийг нь долоож наль наль гэсэн нь бас хамаатнууд нь дандаа нэмэлт авдаг

    •  даргыг дагаж намирч хошуу хүргэж хамт олноо хагаруулж гүйсний хүчинд ур чадвар үр дүн өндөр авдаг байсан багш шинэ дарга ирээд кармандаа гараа хийж явсныг нь хэлсэний төлөө, ээж ааваас хоолны мөнгө элдэвийн мөнгө нэхсэн талаар эцэг эхээс ирсэн гомдолыг үндэслэж сахилгын арга хэмжээ авсаны төлөө, шинээр ирсэн эрхлэгч шүүхэд дуудагдаж багшийн ёс зүйн хороонд дуудагдаж байна энэ зөв зүйл мөн үү Ийм л багш нар бидний дунд байна

  • Үр дүнтэй ажилласан багшдаа өгөх нь зөв.Зүгээр шахуу хийсэн юмгүй багш нар хавтгайдаа авах шаардлагагүй.

  • Яг үнэн. Шалгуураар олгоно гэхээр л нугалаа үүсээд танил тал найз нөхдийн хамааралтай болоод явчихдаг. Тэгээд л нөгөө пялдага нөхдүүд гараад ирнэ шүү дээ

  • Ямар ч болзолгүй шууд өгөх нэмэлт урамшууллыг хүртэл хасах танах ухаан сэдээд л янз янзын шалгуур гаргаж ирээд л… сургуулийн удирдлагууд чинь хэцүү ш дээ

  • Хөл хорионы үед бол улсын сургуулийн багш нар бол бараг ажиллаагүй гэхэд болно . Харин хувийн хэвшлийн сургуулийн багш нар цаг наргүй ажиллаж байгаа . Тэгээл адилхан татвараа төлөөл явж байна . Хувийн сургуулийн багш нараа харж үзээд ажилласан жилийг улсад ажилласнаар тооцох хэрэгтэй байнаа 

  • Ур чадварын нэмэгдлийн сургуулийн захирал, менежер,  нийгмийн ажилтан, нягтлан авдаг. Цалингийн нэгдсэн систем дээр ч харагдсан гэж бодож байна. 

  • Багш нарт ур чадвар улирлын урамшуулалыг олгохдоо бөөн юм болдог шдээ эрхлэгчийн халааснаас  гарч байгаа юм шиг заримд нь үнэхээр ялгаж өгдөг хоол зөөж 2 нүүр гаргасан нь тултал авч ажлаа хийгээд явж байгаа нь ад үзэгдэж бага авдаг энийг болиулах хэрэгтэй

    • Тм шдээ.менежер шалгасан нэртэй пракцынхан нь авдаг.захирал нь би мэдэхгүй оролцоогүй гэдэг.ялангуяа буцс

  • Хувийн сургуулийн багш нарыг яах вэ? Адилхан нь салбарын хүндийг үүрч яваа. Хувьд ажиллаж бгаа гээд овоож оцоотлоо их цалин авахгүй л бна. Улсаасаа дор бна. 

  • Ур чадвар гэж сонссон.Гэхдээ энэ мөнгийг арга зүйч нярав нягтлан эрхлэгч авдаг.Яг хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар  авч үзээгүй 33 жил ажиллаж байна 

    • ажилдаа  ирдэггүй  нярав  цалин  л  сард  боддог  нягтлан  мёнежер  захиралууд  л сар бүр ур чадвар авдаг  

  • багш багш л гээд байх юм хамт ажиллаж байгаа салбарын бусад ажилчид нь хаягдаж гүйцлээ шүү дээ.нэг салбарт адилхан мөр зэрэгцээд ажиллаж байж ялгаатай цалин урамшуулал авдаг байдалаа анхаарч үзнэ үү

    • яг  үнэн  номын  санч  нар  тоос шороо  ихтэй  орчинд  ачаалал  ихтэй  цалин  багатай  1000  гаран хүүхэдтэй  ажиллаж  бүх  зүйлийг  ганцаараа  хийдэг  цалингийн  шатлал  ахиулах  хэрэгтэй

  • Кк үнэн өгч өгч чадах уу дарга нарын найз нар л авдаг шүү дээ ажлаа хийгээд байгаа мөртлөөл л хасагддаг ийм юм оруулаад яах вэ багш нартаа тэгш хуваагаад өгөх зүгээр байхдаа 

  • Сургуулийн удирдлагуудын гар бие оролцоод ирэхээр худлаа болоод ирдэг. Худал үнэн шалгуур гээд баахан олимпиад  уралдаан тэмцээний үнэлэмж оруулаад , ажлын хажуухаар стресс нэмээдл эхлэнэ дээ. Массын сургалтаа голлож үнэлүүлмээр бна шүү сайд аа. 

  • 20 гаруй жил 1 сургуульд захиралаар ажиллаж байгаа хүнээс ямар чанар үр дүн хүлээдэг байна аа. Судлагаанд нь явж л байгаа даа. Хувийн байгууллага шиг болсон ЕБС үүд байна шүү. Анхаараачээ

    • зөв солих хэрэгтэй.Хувийх л юм шиг загнадаг.Ажилд авахдаа шалгаруулалт зарласан нэртэй авилга өгсөн багшаа л ажилд авдаг.

  • Ажилчид тогооч нартаа ур чадварын нэмэгдэл өгмөөр байна. Олон хүүхдийн эрүүл мэнд хариуцаж олон хүүхэдтэй ээжийг нь орлон ажиллаж бга ажилчдадаа харж үзмээр л бна. 

  • Manageriin fraktsiinhand bolon sugand ni  naaldaad hool hol arhi zuugood yawdag nuhduuded undur bolomj garah ni d. Unencheer ajillaj shudarhaar hudulmorlodog uneniig tas hiitel helchdeg humuust bol oldokhgui l bolov uu da. Huviin ih ni surguulid ajillaj bgaa yum shig aashildag sumiin surguuliin aimaar nuhduudiig altai ve.

  • Урамшуулал бол үндсэн ажлаа хийж байгаа багш нарт. Ур чадвар нь тухайн сардаа байгууллага. бүс. дүүрэг гэх мэт аль нэг шатанд амжилт гаргасан багшид олгогддог мөнгө. Гэвч үндсэн ажлаа хийж байхад урамшууллыг шалгуур гаргаж шалтаг олон хасдаг. Ур чадвар бол бүүр өгөхгүй. Ерөнхийдөө ийм л байдаг даа. 

    • эхний ээлжинд зүгээр л үндсэн цалинг л нэмэх хэрэгтэй дээ,дараа нь тэр  урамшуулал, ур чадвараа яриачдээ.

    • Чи хийгээчээ. Сар болохгүй гарах байх даа. Чиний хүүхдийн багш л зүгээр сууж цалин авч байгаа юм байгаа биз. Ажлаа барахгүй нүд хорсож, мөр хөшиж байна даа.  Хуулиндаа дахин давтагдашгүй гамшгийн нөхцөлд багшийн цалинг бүтэн олгоноо гээд тусгагдчихсан байдаг юм. 

  • Цалингийн сүлжээг ажилласан жил нь болсон л бол ахиулдаг баймаар бна бас л шалгуур тавиад цалингийн шатлал ахиулахгүй байна яавал дээр вэ

  • Багш нарын илүү цаг ур чадварыг өгөх гэхээр төсөв нь хүрдэггүй.. Төсвийн төсөлд тооцоолсоноор төсөв батлагдаж ирдэггүй.. Төсвийг заавал хасаж танасан бдаг.. Батлагдсан төсөвт багтааж зарцуулах ёстой тул илүү цаг, ур чадвар олгох цалин сан хүрдэггүй.. Энэ бдал нь ажил олгогч ажилтан хоорондын үл ойлголцлыг бий болгож бна.. 

  • Багш нарын гол үзүүлэлт сурагчдын масс сургалтын асуудал . Тэгэхээр улсын дундаж аймгийн дундаж сургуулийн дундаж гээд масс сургалтаар дүгнэгдвэл үр дүнд хүрэх байх 

  • Яг хичээл орж байгаа юм шиг хуваарь гаргаад хичээл орж байгаа. Ирээдүй цогцолбор харин тeлe хийх цаггүй хичээл хийж байгаа.

  • Сургуулийг өөрийн хувийн байгууллага шиг хандаж  үг хэлсэн багш нараа дардаг,гадуурхдаг,  хамаатан садан нутгийн хүмүүсээ ажилд авдаг, өөрийн хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг олон жил нэг сургуульд захирал хийж байгаа захирлуудаа солиочээээ Сайдаа.

  • Ajilchidiig harj uzeh heregtei buh ymnaas hotsordog neg salbart ajildag humuus shuu dee togooch nar bol mash hund nuhtsuld baingii zogsoo ajillaj bdag iluu tsagaar ajildag humuus shuuvdee??? 

    • тэгээд багшийн цалин авахгээд байгаамуу. Тогоод нар сар бүр ур чадварын нэмэгдэл 25 хувь авдаг ш дээ

  • Ажилчид нь ингээд л үлддэг бүх хүнд хэцүүг тэд хийж байшаа хирнээ хамгийн бага 400к авдаг шүү дээ эднийгээ яах гэж бнааа сайдаа адилхан боловсролын салбарт хүүхдийн төлөө яваа хүмүүс ш дээ 

  • Арга зүйч нарын цалингийн шатлал болон амралтын хонгийг багш нарынх шиг болгож өгөөч сайдаа өмнөх сайд нарт зөндөө л хэлж байсан хэрэгжүүлэхгүй юмаа

      • Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Одоо нэг юм дээрээ зөв голдрилдоо орж байгаа юм байна. Сургуулийн удирдлагын албаныхан маймтай байх байлгүйдээ.

      • Боловсролын салбарыг үйлчилгээний ажилтан албан хаагчгүйгээр төсөөлөх аргагүй. Яг үнэндээ багш, сурагчдын ажиллах сурах хэвийн үйл ажиллагааг бүрдүүлэхийн төлөө нэргүй зарц хийж байгаа хүмүүс. Гэтэл авч байгаа цалин нь багш нарын цалингийн тал хувьд нь ч хүрэхгүй. Эдгээр хүмүүсийн нийгмийн хамгаалалд анхаарлаа хандуулж байгаа ямар ч байгууллага алга. Номын санч, эмч нарын хувьд салбар яамд нь дэмжээд тодорхой хэмжээгээр цалинг нь нэмсэн. Архив, бичиг хэргийн ажилтнуудын хувьд ажлын ачаалал нөхцөл ямар хүнд байдгийг хэнч ойлгож анхаарч хардаггүй. Нэг ажлын байранд 3-4 төрлийн ажил хийж байна. Үүнд: Бичиг хэрэг, архив, хүний нөөц, боловсон хүчин гэх мэт. Дээрээс нь маш олон судалгаа тайлан гаргана статистикийн ажилтан гэмээр. Авч байгаа цалингаа хэд нугалсан ажил хийдэг боловч 500000 төгрөгийн цалин арай чүү гар дээрээ авдаг. Энэ одоо ямар гээч тогтолцоо вэ. Бидний хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж, цалингийн ангилал зэрэглэлээ эргэж нэг харж үзээч гэж хичээнгүйлэн гуйж байна.

      • Үнэхээр   хүүхэд бүрийг  хөгжүүлэгч  ангийн  сурагчтайгаа  ажилладаг баг хамт  олондоо  эцэг  эх  сурагчдад  үнэлэгдсэн  багш  нарт  өгөх  нь  зөвөө

      • Өгч байгаа буяныг аятайхан тогтоох тухай ярилцья. заргалдаад яах ва? Багш нарын ур чадварыг үнэлэх үзүүлэлтийг 1. Багшийн ажлын чадварыг тодорхойлох үзүүлэлтийг тодорхой болгох, 2. Батлах боломжыг тодорхой болгох   3. сургууль  хөгжихөд шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулсан байдлыг харгалзан  дүгнэх журмыг хамт олноороо хэлэлцэж  урьдчилан тодорхой болгоод, уралдаад, ажлыг дүгнээд хамт олонд танилцуулж урам зориг өгөөд олговол, бие биенээсээ суралцахад хэрэгтэй байх. 

      • Ур чадварын суурь 10 оноог бүх багш нартаа өгөөд. Улирал бүрийн агуулгаар эцэг эхийн хяналтын шалгалтын үр дүнгээр, эцэг эхийн сэтгэл ханамжаар үлдсэн 15 хувийг 100 гэж тооцож бодсонллр хувилж олгох нь зав байхаа. Элдвийн бичиг цаасанд оноо өгч шалгах, бас хооронд нь хэлэлцүүлж хэрэлдүүлэх шаардлагагүй. Учир нь хүрэх үр дүн нь сургах, сурах шүү дээ. Эцсийн  дүнд нь суурилах хэрэгтэй. 

Холбоотой мэдээ