Нийслэлийн Амгалан амаржих газрын ажилтан болон амаржсан эхээс халдвар илэрлээ

2021-02-04

Нийслэлийн Амгалан амаржих газрын хоёр хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эгзэгтэй цэгийн 234 хүнээс шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрсэн нь Амгалан амаржих газрын сургалтын ажилтан болон төрсөн эмэгтэй байна.

Зөвхөн өчигдөр ойрын хавьтал 250 хүнийг илрүүлж тусгаарлалаа. Амгалан амаржих газрын ойрын хавьтлын тандалтууд үргэлжилж байна. Хоёрдагч хавьтлын тоо 288-аар нэмэгдсэн.

Нийт ойрын хавьтлуудын 21 хувь нь халдвар авч байна.

Мөн Монгол шир ХК-ийн 18 хүнээс халдвар илэрсэн ба тэдгээр хүмүүсийн гэр зургаан дүүргийн 12 хороонд байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ