Хятад улс хүүхдүүдийг сургууль дээрээ гар утас ашиглахыг хориглолоо

2021-02-04

БНХАУ-ын Боловсролын яамнаас хүүхдүүдийн нүдний харааг муудахаас сэргийлэх, хичээлийн үеэрх төвлөрлийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдүүдийг сургууль дээрээ гар утас ашиглахыг хориглосон журам гаргажээ. Сурагчид эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр сургууль дээрээ гар утас авчрахгүй аж.

Иймд эцэг, эхчүүдэд сургуульдаа явсан хүүхэдтэйгээ харилцах өөр арга олохыг уриалсан байна. Хятад хүүхдүүдийн 74 хувь нь гар утастай бөгөөд утсаараа интернет орчинд нэвтэрдэг байна.

2018 оны судалгаагаар Хятад хүүхдүүдийн ойрын хараа эрс муудаж байсантай холбоотойгоор 2019 онд 18-аас доош насны хүүхдүүд ажлын өдрүүдэд дээд тал нь 90 минут, амралтын өдрүүдэд дээд тал нь 3 цаг утас хэрэглэх хязгаарлалтыг тогтоожээ.

БНХАУ-аас гадна Франц улс 2018 онд бага болон дунд сургуулийн хүүхдүүдийн утасны хэрэглээг хязгаарлаж 15-аас доош насны хүүхдүүд сургууль дээр утаснаасаа хол байх дүрмийг баталсан байдаг.

Эх сурвалж: BBC

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ