Хөл хорионы үеэр иргэдэд нийтийн тээвэр ҮЙЛЧЛЭХГҮЙ

2021-02-03

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд иргэдэд зөөврийн ус, түлш, хүнсээ худалдан авах, буяны үйл ажиллагаа зөвшөөрөгдөнө. Өрхийн нэг гишүүн зөвшөөрөгдсөн үйлчилгээг гэрт хамгийн ойр цэгээс авахдаа QR кодыг уншуулна.

Хөл хорионы үед дараах чиглэлийн байгууллагууд ажиллана:

  1. Эрчим хүч, дулаанаар хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа
  3. Түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээл, түгээлтийн үйл ажиллагаа
  5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  6. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  7. Банкны цахим болон автомат машины үйл ажиллагаа
  8. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  9. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  10. Нийслэлийн Төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын 10-15 хувь
  11. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа
  12. Оршуулгын үйл ажиллагаа

Иргэдэд нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд зайлшгүй ажиллах ёстой байгууллагуудын ажилтнуудад тусгай горимоор үйлчлэх юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ