Монголойд гэдэг үгний “Дауны хам шинж” хэмээх утгыг толь бичгээс албан ёсоор хасахаар болжээ

2021-02-03

Монгол тодотгол багийн сурталчилгааны ажлын хүрээнд үлдээн буруу тайлбарууд буюу доромж утгыг Оксфордын их сургуулийн англи хэл суралцагчийн толь бичгээс хасах үр дүнд хүрлээ. Ингэснээр тус толь бичигт Монгол гэдэг үгийг Төв Азийн Монгол болон Монгол угсаатан, тэдний соёл гэх үндсэн зөв утгыг хэвээр үлдээх юм.

Монгол Тодотгол баг олон улсын толь бичгүүдэд Монгол гэдэг үгийг зөвөөр хэрэглэх талаар сурталчилгааныхаа ажлыг Дэлхийн боловсролын өдөрт зориулан өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нөөс энэ сарын 1-ний хооронд зохион байгуулсан юм.

Оксфордын их сургуулийн толь бичгүүд нь дэлхий дахинаа олон улсад хэрэглэгддэг бөгөөд монголизм, монголойд, монгол гэдэг үгнүүдийг 18 дугаар зууны үеийн буруу хэрэглээгээр Дауны хам шинж болон усан тэнэгрэл гэх мэт нэрийдлээр тайлбарласаар ирсэн байсан билээ.

Эх сурвалж: Mongol Identity

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ