Л.Энх-Амгалан:Гуравдугаар сарын 1-нээс улс даяар танхимын сургалтыг эхлүүлнэ

2021-02-03

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх талаар мэдээллээ.

Тэрбээр “Хоёрдугаар сард цаг агаар хүйтэн байх учраас орон нутгийн хүүхдүүд хичээлдээ ирж, очиход хэцүү. Цагаан сарын үеэр хөл хорио тавих учраас бэлтгэлээ сайн хангаж байгаад гуравдугаар сарын 1-нээс зайлшгүй хичээллэх шаардлагатай байна.

Жилд 165-180 хоногт нь хичээллэх ёстой байтал 80 гаруй хоногт нь цахим буюу теле байдлаар хичээллэсэн байна. 174 мянган хүүхэд гар утасгүй, интернетгүй байна. Сурагчдын 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна.

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн улс даяар танхимын хичээлийг эхлүүлэх байр суурьтай байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Buh uls oron ireedui bolson ur huuhdiinhee bolovsroliig gol bodlogoo bolgoj tanhimaar hicheellulj baihad manaih hamgiin turuund heden surguulia deerelheed haadag.iim hamdlagatai baigaa shuu dee. bolovsrol gedegtee

Холбоотой мэдээ