Хотын дарга Д.Сумъбазар хөл хорио тогтооохыг эсэргүүцжээ

2021-02-03

Цагаан сараар хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК өчигдөр 18:00 цагаас хуралдаж эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сарын үеэр Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлээд буй.

Хуралдааны үеэр Хотын дарга болон хэд хэдэн сайд нар хөл хорио тогтоовол эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж хөл хорио тогтоохыг эсэргүүцжээ.

Өнөөдөр УОК дахин хуралдаж, хатуу хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэх юм.

УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 6-21-ны хооронд буюу 14 хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорио тогтоох нь өвчнийг хяналтандаа авах сүүлийн боломж гэдгийг анхааруулаад буй.

Мөн хөл хориог сулруулсан нэгдүгээр сарын 11-нээс хойш 15 голомт шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ