13-р хорооллын Нүүдэлчин хоолны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдана уу

2021-02-03

Сүүлийн 24 цагийн хугацанд 15897 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод 27 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болж тусгаарлагдсан хүмүүс юм.  Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1024, дотоодын халдварын тохиолдол 1350 боллоо.

Мөн 21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

GP Tower-ын голомт үргэлжилж нийт 25 хүнээс халдвар илэрсэн. Мөн Сүхбаатар дүүрэг дэх гутлын цехээс 22, Сонгино хайрхан дүүргийн 21-р хорооны Содон хорооллын супермаркетаас 9 тохиолдол бүртгэгдсэн.

Сүхбаатар дүүргийн 15, 16 дүүргийн Бэлхийн гудамжуудаас халдвар илэрч байна. 13-р хорооллын Оюутны байрны дэргэд байдаг Нүүдэлчин цайны газраас халдвар илэрсэн. Энэ хоолны газраас сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай.

Идэвхтэй 20 гаруй голомт байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ