Цэнхэр, ягаан тасалбартай иргэд ногдол ашиг эзэмшиж буй эсэхээ дараах байдлаар ШАЛГАХ боломжтой

2021-02-03

ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийж дууссан бол 1991-1994 онуудад олгосон цэнхэр, ягаан тасалбар буюу хувьцааны асуудлыг анхааран ажиллаж эхэлжээ. 1991-1994 оны их хувьчлалаар 407 улсын их үйлдвэр хувьчлагдаж иргэдэд цэнхэр,ягаан тасалбар олгосон байдаг. Үүний дараа зарим хувьцаат компаниуд ашигтай ажиллаад иргэддээ ногдол ашиг тараасан байдаг. Мөн татан буугдсан бол ногдол ашиг тараасан байдаг. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс хийсэн судалгаагаар ногдол ашиг авсан гэдгээ мэдэхгүй 236 мянган иргэд байгаа юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

Нийт 1.2 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбар очсон байдаг.

1992 оноос хойшхи 30 жилийн хугацаанд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дээр нийтдээ 14 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан.

Цэнхэр, ягаан тасалбартай иргэдээс ногдол ашгаа аваад явж байгаа хүмүүс бий. Тухайн иргэдийн хувьцааг нь эзэмшиж буй ААН-үүдийн хувьд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү ногдол ашгийг нь шийдвэрлээд өгчихөж байна.

Түүнчлэн хувьцаатайгаа, ногдол ашиг авахаа мэдэхгүй явж байгаа хүмүүс байна. Нэг компанийн хувьцааг худалдаж авсан чинь тухайн компани нь нэр усаа өөрчилсөн, үйл ажиллагаагаа өргөтгөсөн асуудал байна.

Цэнхэр, ягаан тасалбартай иргэд хувьцаа, ногдол ашгийнхаа талаарх мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс лавлахыг зөвлөв.

Мөн ТҮЦ машинаас дээрх мэдээллүүдийг авах боломжтой юм. Ингэхдээ:

  1. Хувьцаа гэсэн цонхыг сонгох
  2. Иргэний үнэмлэхээ зааврын дагуу хийх,
  3. Хурууны хээгээ зааврын дагуу уншуулах

Ингэснээр ямар үнэт цаасны компани дээр бүртгэлтэй,ямар компанийн хувьцаатай эсэхээс гадна ногдол ашгийн мэдээлэл мөнгөн дүнгээр гарч ирэх юм. ТҮЦ машинаас цэнхэр,ногоон тасалбарын ногдол ашигтай эсэх мөн үнэт цаасны компанийн нэр нь гараад ирэх тул тухайн компани дээрээ очоод ногдол ашгаа авах боломжтой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ