НӨАТ-ын 47 ажилтан 89 удаа, нэг тохиолдолд нь 40 сая төгрөг хожсоныг тогтоожээ

2021-02-03

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хийсэн шалгалтын дүнд тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

IT-гийн ажилтан нь удаа дараа их хэмжээний мөнгө хожсон гэх мэдээлэлд шалгалт хийжээ.

Ингэхэд 2018-2020 онд 47 албан хаагч, давхардсан тоогоор 89 удаа сугалаанд хожиж байсан бөгөөд нийт хонжворын дүн нь 3 сая 838 мянган төгрөг байжээ. Одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан ажилчид, болон гэр бүлийн гэсэн 139 хүнд шалгалт хийхэд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөгийг хожиж байсан тул ямар нэгэн холбоо хамааралгүй байна гэж үзжээ.

Тиймээс IT ажилтан нь удаа дараа өндөр дүнтэй сугалаанд азтан болсон гэх мэдээлэл батлагдаагүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ