УОК Цагаан сараар нийслэлд хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэнэ

2021-02-02

Цагаан сараар хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК өнөөдөр 18:00 цагаас хуралдахаар болжээ. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сарын үеэр Улаанбаатар хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналаа хүргүүлээд байна. 

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдааны дараа эцсийн шийдвэр гарна.

УОК-ын Шуурхай штабын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 6-21-ны хооронд буюу 14 хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорио тогтоох нь өвчнийг хяналтандаа авах сүүлийн боломж гэдгийг анхааруулаад буй.

Мөн хөл хориог сулруулсан нэгдүгээр сарын 11-нээс хойш 15 голомт шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ