Х.Амгаланбаатар:НДШ-ийг нэмэгдүүлэхийг цуцлах эрх нь УИХ, Засгийн газарт бий

2021-02-02

Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлэхээр болжээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

НДШ-ийг 26 хувь болгон нэмэгдүүлэхийг цуцлах шаардлагыг УИХ-д дахин хүргүүлж байна. Ерөнхий сайдын олон нийтэд хандан хийсэн мэдээллээр иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлөх, нийгмийн хамгааллыг одоо байгаа түвшнээс дордуулахгүй байна гэсэн. Хэлсэн үгэндээ хүрэх хэрэгтэй.

Мөн эрх баригч намын мөрийн хөтөлбөрт НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байна гэж заасан байсан. Эрх баригч нам энэ амлалтаа мөн биелүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

НДСан хүндрэлтэй, алдагдалтай байдалд орсон нь Капитал банктай холбоотой. НДСангийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажлыг өөр эх үүсвэрээс гаргахыг шаардаж байна. Энэ алдагдлыг жирийн иргэд цалингаасаа төлж болохгүй.

НДШ-ийг нэмэгдүүлэхийг цуцлах эрх нь УИХ, Засгийн газарт бий.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ