Хорт хавдартай эсэхийг 15 минутад тодорхойлдог аппаратыг Монголд оруулж ирлээ

2022-02-17

“Альфа Мед” ХХК болон “Жидакс” компаниуд хамтран БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлж хорт хавдрыг 15 минутад оношилдог төхөөрөмжийг оруулж иржээ.

Тус төхөөрөмж нь нэг дусал цусаар тухайн хүнийг хорт хавдартай эсэхийг оношлох чадвартай бөгөөд дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлснээр иргэд хорт хавдартай эсэхээ чирэгдэлгүй, хурдан шуурхай, хямд үнээр оношлуулах боломжтой болох юм.

Мөн БНСУ-ын сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулсан “Их Бараат” лабораторийг ашиглалтад оруулж, 45-60 минутад хариу нь гардаг ПСР шинжилгээг нэвтрүүлжээ. Эхний ээлжид ПСР шинжилгээг 70-80 мянган төгрөгөөр авч буй бөгөөд цаашид хилийн боомтуудад болон орон нутгуудад ПСР шинжилгээний лабораторуудаа байршуулах төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ