Улаанбаатарт хөл хориог сулруулснаас хойш өвчний 15 шинэ голомт үүсжээ

2021-02-02

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүнд халдвар илэрчээ. Үүнээс нэг нь эмнэлгийн ажилтан байгаа бол үлдсэн 17 нь батлагдсан тохиоллын ойрын хавьтал байна.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн:

Нэгдүгээр сарын 11-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш 15 голомт шинээр илэрсэн. Долоо хоног бүр 500 гаруй ойрын хавьтал бүртгэгдэж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоосон байх үед ойрын хавьтлын тоо даруй хоёр дахин бага байсан. Хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор ойрын хавьтлуудын тоо нэмэгдэж байна.

Монгол улс өвчлөлийн түвшин өндөр байгаа орнуудтай зэрэгцэхүйц хэмжээний шинжилгээг ихээр хийж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ