Хулгайн замаар Дорнод аймагт очсон А.Сүхбатыг 500 мянгаар торгожээ

2021-02-01

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нарын дөрвөн хүн хулгайн замаар Дорнод руу явж очоод албадан тусгаарлагдсан билээ. А.Сүхбат болон Дорнод аймгийн хоёр иргэн нарын дөрвөн хүн Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Халхгол сум руу адуу авахаар хулгайн замаар зорчсон юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасны дагуу 500 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах заалттай. Тусгаарлалтаас гарсан А.Сүхбатыг 500 мянган төгрөгөөр торгожээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ