А.Амбасэлмаа:35 хүнээс халдвар илэрч, нийслэлд ШИНЭ голомт бүртгэгдлээ

2021-02-01

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 35 хүнээс коронавирус илэрч, нийслэлд батлагдсан тохиолдол 980 боллоо. Эдгээр 35 тохиолдол нь ойрын хавьтлуудаас илэрчээ. Ойрын хавьтлын шинжилгээг хийхэд СХД-ийн 21-р хороонд ажилладаг хүний хавьтлуудаас 8 тохиолдол илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны худалдааны төвтэй холбоотой Улаанбаатар хотод шинэ голомт үүслээ.   Худалдааны найман ажилтан халдвар авсан байна. Сүүлийн 2 долоо хоногт худалдаа үйлчилгээг нээсэн тул халдвар эрс нэмэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд 126 тохиолдол илэрсэн нь өмнөхөөс 30 хувиар өссөн үзүүлэлт юм.  Нэг хүн өвдөхөд ард нь 4-5 хүн цаашлаад албан байгууллагад халдвар тархах эрсдэлтэй байна. Нийслэлд ойрын 1000, хоёрдогч хавьтлын 6000 гаруй хүн болсон” гэв.

Идэвхтэй байгаа голомтууд:

  • БЗД-ийн 8-р хорооны Х-апартмент
  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Гутлын цех
  • Микс пиццатай холбоотой голомт
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой голомт
  • Монос оффис
  • Асрамжийн газар
  • БЗД-ийн 5-р хорооны 6-р байр
  • СХД
  • БГД-т голомтууд идэвхтэй байна.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ