Нэг хэсэг нь С.Эрдэнийг 8 жил хассан бол нөгөө нь АН-ын дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэ дарга гэлээ

-АН: С.Эрдэнийг 8 жил намаас хаслаа

-АН: Намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна

Ардчилсан намын дотоод байдал ороо бусгаа, тус намын хуучин дарга, даргын үүргийг орлон гүйцэтгэгч нарын хооронд нэгнийгээ эрхгүй хэмээх асуудлыг тавиад багагүй хугацаа өнгөрч байна.

Өнгөрсөн долоо хоногт  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун -Эрдэнийн Засгийн газар бүрэлдэх зуур АН -д бас баахан шог хошин үйл явдлууд болж өнгөрлөө.

Тэрний хүн, энэний хүн, түүний хүүхэд, энүүний хүүхэд хэмээгддэг АН-ын залуус намынхаа төлөө сэтгэл зовон мэдэгдлүүд хийсэн. Тэд С.Эрдэнийг дүрмийн бус гэсэн бол Ц.Тувааныгаа муу ажилласан гэсэн.

Тэгвэл Ц.Туваан нь С.Эрдэнийг АН-аас 8 жил хассан тушаал гээчийг гаргав. Харин С.Эрдэнэ АН-ын нийслэлийн намын хорооны даргаа өөрчилж, өнгөрсөн ням гаригт ҮБХ-ны ээлжит бус 17 дугаар хурлаа цахимаар зохион байгууллаа.

Ингээд “Ардчилсан намын даргын болон Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгааг товлон зарлах, зохион байгуулах эрхийг  ДоСХ-нд олголоо.

Энэ удаагийн ҮБХ-ны хуралдаан 62 хувийн ирцтэйгээр хуралдаж, хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний эхэнд Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн асуудал байв. Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд Ардчилсан намын дотоод асуудлыг Улстөрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нээлттэй орхисон.

Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдсан ҮБХ-ны ээлжит бус цахим хуралдаанаар дараагийн намын дарга сонгогдож, намын их хурлаар батламжлагдах  хүртэл Ардчилсан намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдахаар шийдвэрлэлээ.

С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүх бүртгэсэн байдаг. Ийнхүү ҮБХ-ны тогтоол гарч, Дээд шүүхэд хүргүүлснээр Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Эрдэнийг бүртгүүлэх эрхзүйн үндэслэл  бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд үүсээд байсан тодорхойгүй асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа юм. Улмаар Ардчилсан намын дараагийн даргыг Үндсэн дүрэмд заасны дагуу сунгаа зохион байгуулж тодруулах бөгөөд нийт гишүүдийн олонхийн дэмжлэг авсан нэг хүнийг намын даргаар сонгож, их хурлаараа батламжлах учиртай.

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд цаг алдалгүй яаралтай намын даргын сунгааг цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан, намын дүрэм, журамд нийцүүлэн хариуцлагатай зохион байгуулахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон”.

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус 17 дугаар хуралдаанаар цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсний дотор намын дэд даргын асуудал багтав. Ч.Отгочулуу, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нар дийлэнх олонхийн саналаар Ардчилсан намын дэд даргаар томилогдлоо. Мэргэжлийн эдийн засагч, ажлын арвин туршлагатай эдгээр хүмүүсийг намын нийт гишүүд, залуус, олон нийтэд  манлайлал үзүүлж, хариуцлагатай, ёсзүйтэй ажиллахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ захилаа.

Үүний зэрэгцээ Ардчилсан намын Үндсэн дүрмийг үндэслэн ҮДХ  (Үндсэн дүрмийн хороо) гишүүнээс А.Амгалан, А.Долгормаа, С.Чинзориг, А.Зангад, Ж.Төмөрбаатар, Ч.Өнөрбаяр (өөрийн хүсэлтээр) нарыг чөлөөлж, оронд нь Ч.Куланда, н.Оюунбаатар, н.Сэр-Од, н.Цэцэгээ, н.Одончимэг, н.Мэдрээ нарыг томилов.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ