Х.Болорчулуун:Ц.Нямдорж танд захиж хэлэхэд Монгол төрийн ажилд бага шиг гай болоорой

2021-01-29

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ЗГХЭГ-ын даргын томилгоотой холбогдуулан үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Энэ 16 сайд дотроос нэг хүнийг үнэхээр гайхаж байна. Энэ бол Ц.Нямдорж сайд. Би Их хуралд орохоосоо өмнө Ц.Нямдорж сайдыг их шударга хүн гэж боддог байлаа.

Гэтэл та миний бодож байснаас 180 градус зөрүүтэй хүн юм гэдгийг үг, үйлдэл бүхнээс тань ойлгосон. Одоо таны монгол төрөөс авах, монгол төрийн төлөх өр дуусаагүй юу.

Би тантай Монгол Улсын баялаг, газрын тос, Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээтэй санал зөрдөг. Ялангуяа бид яагаад Оюутолгойг ашиглуулсныхаа төлөө өрөнд орж байгаа асуудлыг та улайран хамгаалж байсан. Бүр Монгол Улсын сайд биш Рио Тинтогийн сайд шиг аашилж, Английн хатан хааны өмч гэж ярьж байсныг чинь хүртэл монголчууд мартаагүй шүү.

Та сайдуудын сайд, ЗГХЭГ-ын даргын суудалд сууж байна. Танд захиж хэлэхэд, сайдуудын ажилд, монгол төрийн ажилд бага шиг гай болоорой.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ боллоо шүү.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Харамсалтай байна.Жарсаж цуглахд энэ мэнгэтэй өгөр өвгөнийг үтэр түргэн зайлуулмаар байна.Гай болно уу гэхээс тус болохгүй!!!

Холбоотой мэдээ