Ч.Номин:Өмнөх С.Чулуун сайдынхаа бодлого, ажлыг үргэлжлүүлнэ

2021-01-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнээ танилцуулав. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номингоос салбартаа ямар бодлогыг баримталж ажиллах талаар тодруулав.

Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин:

Соёлын салбар бусад салбарын адил Ковидод нэрвэгдсэн. Засгийн газрын хөтөлбөрт музей, номын сан барих заалтууд орсон.

Өмнө сайдынхаа бодлогыг үргэлжлүүлнэ, Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой гэж бодож байна.

Урлагийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ