С.Амарсайхан:УОК нэн тэргүүнд голомтыг хумих, нэг ч тохиолдолгүй болохын төлөө ажиллана

2021-01-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнээ танилцуулав. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг коронавирусийн эсрэг тэмцэлд ямар бодлого баримталж ажиллахыг нэр дэвшигчдээс тодруулав.

Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан:

УОК нэн тэргүүнд голомтыг хумих, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана.

Үйлдвэр үйлчилгээний газруудаа хаахгүй, харин төр ч бай хувийн ч бай үйл ажиллагаа явуулж л байгаа бол тэнд бүх шатны хяналт тавигдах ёстой.

Шаардлагатай дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дэлхий дахинаа гарч буй цар тахлын өөрчлөл, шинэчлэлийг цар тахлын эсрэг хийж буй тэмцэлдээ нэвтрүүлнэ. Мэдээллийн ил тод байдлыг нэн тэргүүнд тавина.

Учир битүүлэг арга хэмжээ авахгүй, айдас хүйдэсгүйгээр амьдрах боломжийг бүрдүүлнэ.

Дээрээ шийдвэр гардаг доороо замхардаг байж болохгүй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  •  Neg musun nam horioch. Uridniih shig mashin horivol ur dun bhgui. 7 honog nam horiod  bair bolgond shinjilgee avch urh buriig hamruulah heregtei. Tgj baij humigdana. Zuvhun hunsnii hurgeltiin uilchilgeeg shinjilgee avchaad ajillulaad busadiig ni nam 7 honog horih heregtei. Hil ni halattai baihad dotroo aidas huidestei amidrana gj yu bhav 

  • Архи, баараа хааж болих хэрэгтэй. Том сүлжээ дэлгүүрүүдийг хааж, жижиг дэлгүүрээ нээх хэрэгтэй. Сүлжээ дэлгүүрт маш их бөөгнөрч байна.

  • Архи болон шар айргаа хориоч ээ,  зөв л шийдвэр гаргахгүй бол хумигдахад оройтсон байх вий дээ. Та нарбн шийдвэр ард иргэдийн эсрэг л байдаг шүү

  • Uul uurhai ediin zasag geed uurhaichidiin hudulmuriig shulj urtasgasan tsagaar ajilluulj bolohgui ted chin ardaa ger bultei humuus. Ergeed heviin baidald ni oruulah heregtei. Urd ajilsan bogino ajilsan adilhan irehdee juram murduud buh shinjilgeeg ugch ajildaa yavj baigaa shuu. De. 

  • Манайд бол зүгээр эмнэлэг,гал,цагдаа,онцгой өөр юу ажиллах байдын тэрийг нь ажилуулаад бусадыг нь хатуу хөл хориоо тогтоогоол ард иргэддээ 1,000,000 төгрөгийг нь өгөөл 14 хоног тэгээл нам дарна шүү дээ

  • Европд гунз,баар,цайны газар хаалттай харин захиалгын түргэн хоолны жижиг газрууд, бүх хүнсний дэлгүүр нээлттэй байна. Бүх газарт гар ариутгагч том хүнсний дэлгүүр бүр сагс болон түрдэг тэрэг авдаг хэсэгт ариутагсан гарны нэг удаагын алчуур түгээх том савтай байна. Зайгаа маш сайн барьж агааржуулалтын эргэлтыг нэмэгдүүсэн байна.

  • цагаан сарын зар сурталчилгааг болиочээ бүх тв гаргаад бхн засгийн газраас аль эрт шийд гарсаншд яагаад хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж халдвар тархаагаад бга юм бэ иргэд одоо хэнд найдах юм бэ орон нутагийн иргэдээ хамгаал нэг нисээд очуул тэгээд дуусаа ямарч их хүн холхиж бнаа зах том сүлжээ дэлгүүрт маш их бөөгнөрал үүсэн бна цагаан сартай холбоотой хөл хориогоо наана 2021-02-06 эхлэхгүй бол диылэхгүй шүл

  • За даа хүн бүр зай барьж маск зүүх болон бусад дэглэмээ л мөрдөх хэхэгтэй. Ер нь хий үзэгдэл мэт агаараар дамждаг халдвар ш тээ. Ямар ч бсан амжилт хүсье. Өвдсөн хүнтэй эрүүгийн хэрэгтэн мэт хандахаа л болих хэрэгтэй. Хэтрүүоэх чирэгдэл үүсгэхээ больчих л хэрэгтэй бна даа

    • Тийм шүү. Хатуу хөл хорио цар тахлаас биднийг салгаж чадна. Хүмүүс одоо 1-р хавьтал болсноо мэдсэн ч мэдээгүй царайлж зугтааж байна. Ийм л цэвдэг ухамсартай болон хувирч байна даа

  • Архины борлуулалт зохистой хэрэглээнд хяналт тавих. Зөвхөн вино пивоны хэрэглээг тооны хязгаартай борлуулах хэрэглэх хяналтын системийг борлуулалтын нэгжүүдэд, баар цэнгээний, кара окэ, зочид буудал г.м  газруудад тогтоох шаардлагатай байна. Хатуу хэмтэй архийг хориглох шаарллагатай!

  • Өндөр хэмтэй архины бохоуулалтыг хаах. Вино пиво зөөлөн хэмтэй ундааг зөвшөөрөх. Мөн нэг удаагийн худалдан авалтанд хязгаар тогтоох хяналтын систем борлуулалтын бүх нэгжид нэвтрүүлэх. Ялангуяа баар цэнгээний газрууд, зочид буудал…г.м

    • Архи коронод ямар хамаатайн, ядаж байгаа орлого тасарч тэтгэвэр тавьж чадахгүй болоход л нѳлѳѳлѳх байх даа

  • Архиа 16градусаас доош зарж дээшээхийн хориглох хэрэгтэй архи бөөгнөрөл  үүсгэж хэтэрхий замбараагүй байна  энэ тэнд архи уусан  согтуу хүн их байна

Холбоотой мэдээ