ТАНИЛЦ:Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдууд 38-64 настай

2021-01-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж байна. Сайд нараас хамгийн залуу нь 38 настай бол хамгийн ахмад нь 64 настай байна.

Соёлын сайд Ч.Номин-38 настай

БОЛОВСРОЛ  

  • Нийслэлийн 45 дугаар дунд сургууль
  • Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

  • 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал
  • 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер
  • 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхан-47 настай

БОЛОВСРОЛ:

  • 1991 онд Эрдмийн оргил дунд сургууль
  • 1996 онд АНУ, Калифорни муж, Пресно хотын институт
  • 2000 онд АНУ, Соут Вест их сургууль, эрх зүйч, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төв, ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын ажилтан, атташе
  • 2004-2007 онд АНУ, “American Trade and Development” ХХК, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер
  • 2007-2010 онд “Оюуны ундраа” ХХК, гүйцэтгэх захирал
  • 2010-2017 онд “Оюуны ундраа” группийн ерөнхийлөгч
  • 2016-2017 онд Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга
  • 2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Улсад 23 жил, төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж-64 настай

БОЛОВСРОЛ:

  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
  • 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
  • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Төрийн албанд 40 жил, улс төрийн албанд 31 жил ажилласан.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан-46 настай

БОЛОВСРОЛ:

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
  • 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирал

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

УХТЭ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

Боловсролын байдал:

  • 1995 онд Нийслэлийн 22 дугаар дунд сургууль
  • 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг (ЭМШУИС) хүний их эмч
  • 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг дүрс оношилгооны их эмч
  • 2013 БНСУ-д хэвлийн хөндийн радиологич
  • 2019 Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны магистр зэрэг хүртсэн.

Ажилласан байдал: 

  • 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга.
  • 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захиралв

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр-52 настай

БОЛОВСРОЛ

  • 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль
  • 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
  • 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль
  • 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч
  • 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
  • 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
  • 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дарга
  • 2020 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг-48 настай

БОЛОВСРОЛ:

  • МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль,
  • Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
,
  • Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
  • 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байна

Улсад 24 жил, төрийн албанд 10 жил ажилласан.

Сангийн сайд Б.Жавхлан-45настай

БОЛОВСРОЛ:

  • 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
  • 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
  • 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2009 онд АНУ, Индианагийн их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

Улсад 23 жил, санхүү, санхүү эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар-42 настай

БОЛОВСРОЛ

  • 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль
  • 2000 онд Орхон их сургуулийг
  • 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш
  • 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайд

Улсад 20 жил ажилласан туршлагатай.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа-41 настай

БОЛОВСРОЛ

  • 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
  • 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль,
  • 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж
  • 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль
  • 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер
  • 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан
  • 2016-2020 онд хүртэл Үндэсний Статистикийн хорооны дарга
  • 2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.

Улсад 16 жил, төрийн албаны удирдах албанд 5 жил ажилласан туршлагатай.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан-51 настай

БОЛОВСРОЛ:

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Улсад 28 жил ажилласан туршлагатай.

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар-56 настай

БОЛОВСРОЛ

  • 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль
  • 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль
  • 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч
  • 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч
  • 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш
  • 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга
  • 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал
  • 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга
  • 2018-2020 онд хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд
  • 2020 оноос Зам, тээврийн хөгжлийн сайд

Зам тээврийн салбарт 33 жил ажилласан туршлагатай.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ