Нийслэлийн 59 ЕБС-ийн хичээлийг өглөө 07:45-аас эхлүүлж, түгжрэлийг бууруулна

2022-02-09

Их тойруу дагуу болон Яармаг дагуу Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатарт дүүрэгт байршилтай 59 сургуулийн хичээлийн хуваарьт хичээлийн хоёр дахь долоо хоногоос өөрчлөлт оруулахаар болсон талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

БЗД-т гэхэд 21, 84, 33, 48, ЧД-т 5, 50, 24 дүгээр зэрэг төрийн болон төрийн бус өмчийн 59 сургуулийг сонгожээ. Эдгээр сургуулийн сурагчдын 50-иас дээш хувь нь хувийн унаагаар зорчдог аж.

Хоёр хувилбарыг боловсруулсан байна:

  • Хоёр ээлжтэй сургуулиудыг өглөө 07:45-аас, 08:15-аас, нэг ээлжтэй бол 09:00 цагаас оруулах
  • Өглөө 08:00, 08:30-аас оруулах

07:45, 08:15-аас хичээл орсноор замын түгжрэл 12 хувиар буурна гэж үзжээ.  Энэхүү шийдвэр энэ хичээлийн жил дуустал хэрэгжинэ.

Мөн эдгээр сургуульд явдаг хүүхэдтэй эцэг, эхчүүдийн ажлын цагийг уян хатан зохицуулахаар тусгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ