П.Анужин:Би хувь хүнийхээ хувьд доромжлуулж болох ч Монгол эмэгтэйчүүд, ээжүүдээ өмөөрнө

БНН-ын дарга, “Буян”-гийн хэмээх Б.Жаргалсайхан “LiveTV” телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан. Түүний энэ яриаг УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан няцаажээ.

УИХ-ын гишүүн П.Анужин “Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа. Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ, өмөөрнө!

Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй. Би албан ёсоор хэлье. Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй” хэмээжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ