Өнөөдөр 59 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

2021-01-29

Нэгдүгээр сарын 28-ны өдөр улсын хэмжээнд 12,885 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрчээ.

Х апартмент, Микс пицца, Наркологийн эмнэлэг, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн давтан шинжилгээнд халдвар илэрчээ.

Мөн өнөөдөр 59 хүн эмчлэгдэн, эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,710 болсон бол үүнээс 1,303 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 394 хүний биеийн байдлыг үнэлбэл,  хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ