Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

2021-01-29

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Ганбат нарын өргөн мэдүүлсэн “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Санал хураалтад 49 гишүүн оролцож, 95.9 хувийн саналаар дэмжив.

1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам байгуулагдсан гэж үздэг. Энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь монголчууд 20 дугаар зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзэн төслийг боловсруулсан байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ