Т.Аюурсайхан:“Оюутолгой”-н асуудлаар ЗГ-ын нэрийн өмнөөс олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон

2021-01-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигын гэмт хэргийн улмаас гадны шүүхээр царцаагдсан эд хөрөнгийг Монгол Улсад авч ирэх, холбогдогч этгээдүүдэд улс төр, хуулийн хариуцлага хүлээлгэх, оффшор бүсээс мөнгө оруулж ирэхтэй асуудлууд дээр санал нэгдэж байна.

Оюу толгой дээр кэмпийн ажил үйлчилгээний гэрээгээр 43.2, шатахуун борлуулах гэрээний 418 тэрбум төгрөгийн авлигын асуудал хөндөгдсөн. Зарим нь шүүх дээр тогтоогдсон. Дээр нь Оюу толгойн бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэх нэрээр бодит өртгөөс нь хэт өндөр үнээр гүйцэтгэсэн зэрэг олон авлигын асуудлууд байгаа.

Хонгконг, Лондон, Нью-Йоркийн зэрэг гадны шүүх дээр хөрөнгө нь царцаагдсан асуудлууд байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ мөнгийг Монгол Улсад татах нэхэмжлэлийг гаргасан.

Зай завсраар нь хэсэг бүлэг этгээд Засгийн газрын нэрийг барьж нэхэмжлэлийг татсан нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой.

Өчигдөр УИХ-ын удирдлагууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцсон. Л.Оюун-Эрдэнэ сайд байр сууриа хатуу илэрхийлсэн.Өнөөдөртөө багтааж Монгол Улсын Засгийн газрын өмнөөс олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргана. Цаашид энэ үйл ажиллагааг доголдуулсан бол захиалагч болон үйлдэгч этгээдүүдийг ил болгож, улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Бид нар хаацаалаагүй, нэг зорилгын төлөө зүтгэж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ