
Ард түмний штабаас Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийн хөрөнгийг хураах шаардлагыг УИХ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүллээ.
Иргэн Б.Жагар “26 чанаргүй зээлдэгч нарыг зарлачихаад үлдсэн хүмүүсийг нь зарлахгүйн байгаан цаана улс төрийн том наймаа явж байна.
Банкны яс баригч нарын хөрөнгийг хураах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргэж байна.
Хийсвэр мөрөөдөл, иргэний үнэмлэхийн хуулбарыг нь үндэслэн 841 тэрбумын дүн бүхий зээлийг олгосон байна.
Банкыг дампууруулж, улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа учраас хөрөнгийг хураах нь зүйтэй.
Одоогоор 26 найдваргүй зээлдэгчийн нэр ил болсон тул үлдсэн 40 орчим чанаргүй зээлдэгч нарыг зарлана уу. Энэ хүмүүсийг шүүх шийтгэж чадаагүй ч сайн дураараа хөрөнгөө хураалгах хэрэгтэй.
Сахал Д.Эрдэнэбилэг 506 тэрбумаар юу хийх гэж байгаа юм? Ц.Анандбазар 17 тэрбумаа аваад зориулалтын бусаар хэрэглэснийг нь Монголбанк тогтоочихсон.
- Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
- УИХ-ын гишүүн С.Бямбацогт
- УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир
- УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар
- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
- УИХ-ын гишүүн асан Эрэлийн Эрдэнэбат
- УИХ-ын гишүүн С.Батболд
- УИХ-ын гишүүн асан М.Билэгт
- УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр зэрэг хүмүүст зээл олгосон байна.
Жирийн иргэд барьцааныхаа 20-30 хувьд нь зээл авдаг бол энэ хүмүүст хий хоосон мөрөөдөлд нь олгож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
Ундармаагын эд хөрөнгө хотоор бэлэн л байшд
Ямар гэнэн юм бэ 😄😄😄😄😄😄