О.Батбаяр:Манайд эрүүл мэнд, боловсролын салбарт авилга хамгийн их байна гэсэн судалгааны дүн гарсан

2021-01-28

Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас 2020 оны Авлигын Индексийг танилцууллаа. 50-аас доош оноо авч байгаа тохиолдолд авилгын асуудал хурц байна гэж үздэг.

Монгол Улсын хувьд 35 оноо авч, дэлхийн 180 орноос 111-д эрэмбэлэгджээ.

Авлигын индекс бага байх буюу авлига өндөр байх тусам тухайн оронд хавдар, зүрх судасны нас баралт өндөр байна.

Энэ нь тухайн улсын эрүүл мэндийн салбар авилгад нэрвэгдсэн, худалдан авалт үр дүнтэй байж чаддаггүйг харуулж байна гэв.

Коронавирусийн цар тахал нь авлигын нөхцөл байдлыг илчилсэн гэж Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас онцолжээ

Эрүүл мэндийн салбартаа үр ашигтай хөрөнгө оруулалт хийж чаддаггүй, худалдан авалт нь ил тод бус улс орнуудад коронавирустэй хийж байгаа тэмцэл нь удаашралтай, үр дүнгүй байна.

2020 оны долдугаар сард Монгол Улсад хийсэн судалгаагаар боловсрол, эрүүл мэндийн салбарт авлигал хамгийн их гэж судалгаанд оролцогчид үзсэн байна.

“Манай улсын хувьд тусламжийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа гэдэгт итгэл бага байна. УОК-оос шаардлага хангахгүй газрыг тусгаарлах байраар сонгосноос болж дотооддоо халдвар алдсан. Тусгаарлах байрыг сонгосон УОК-ын гишүүд авлигал, ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй. Цар тахалтай тэмцэхэд авлигал хэрхэн саад болж байгааг харуулах маш том жишээ болж байна” гэж Транспэрэнси Интернэшнл ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Батбаяр онцолж байлаа.

Авлигын индекс буурах хоёр дахь гол шалтгаан нь авлигын гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй байгаа явдал

Шүүх прокукорт шилжүүлсэн авлигын гэмт хэргийн ердөө 24 хувьд нь ял оноосон. Үлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулж, төөрүүлдэг. АТГ-аас авлигын гэмт хэргийг илчилж байгаа боловч шүүгч, прокурор нар нь хойрго хандаж байна.

Шүүгч, прокурор нар нь авлигын хэргийг нуун дагагдуулж байгаа нь авлигын индекс буурсан хамгийн том үзүүлэлт. Шүүгч, прокурор, улс төрчид маань авлигатай тэмцэж байна гэж ярьдаг боловч бодит байдал дээр арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй нь үүгээр харагдаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • gar tsailga nertei avilgal gazar avcn odoi bur jishig bolcn hu yumar ngn joohon ch gcn um uguhgui bol ajil eruucei buthguu bolcn dund cyrguuli tsetserlg emneleg buh shatndaa uh bg  mungu nehdg bolcn 

  • Өө, сургуулийн захирлууд, менежерүүд авилга авдаг даа, багш сонгон шалгаруулах, хүүхэд сонгон суралцах ангид оруулах, 1-р ангид тойрогтоо багтааж авах ( арай гайгүй сургууль нь) зэрэгт авилга авдаг даа. Бусад сургуулийг мэдэхгүй.Бас банк, утасны компаниуд ирж багш нараа хамруулж үйлчлүүлбэл захирал, эрхлэгч нарт авилга гэхүү, урамшил гэхүү өгдөг дөө

  • Ямар ч л гэсэн 29-р сургуулийн захиралын vvрэг тvр гvйцэтгэгч Оюунсувд гэгч тэтгэврийн чавганц тэр сургуулийн мøнгø угаадаг хэрэгсэл болгочихсон дураараа дургиж байгаа шvv !!!! Тэр БШУЯ нь анхааралдаа аваарай!!!!    

  • Эрүүл мэндийн салбар авилгач,харин боловсролын салбарынхан юугаа авилга авах вэ?Хайрцаг шохой авах уу?kkkkk

  • Цэцэрлэгт, хотын төвийн гайгүй ЕБС-д авилгал өгч ордог гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Төрөхөд юм хум өгөхгүй бол бас л хэцүү хэвээрээ л гэж бүх хүн ярьж байна. 

  • Сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нар хүн ажилд авч 3аас 10сая төгрөг авдаг ш дээ Сургуулийн менежер нар хүүхэд оруулахдаа ч мөнгө авдаг шүү дээ …

  • Хотын төвийн 1-р цэцэрлэг бол маш их авилга авдаг. Эрхлэгч бол сайн авдаг. Түүнээ нуух гэж их юм болдог. 

Холбоотой мэдээ