“Омикроноор өвчилсөн иргэд омикроны BA.2 шинэ хувилбараар дахин өвчлөх боломжтой”

2022-02-07

Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Тохиолдлын тоо бүртгэгдэж буй тооноос 2-4 дахин өндөр байх боломжтой. Цагаан сараар иргэд золголт хийсэн учраас тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсад бүртгэгдэж буй нийт тохиолдлын 99 хувийг омикроны BA.1 хувилбар эзэлж байна. Омикроны BA.1 хувилбарыг ПСР-аар тодорхойлох боломжтой байсан.

Харин сүүлд гарсан омикроны BA.2 хувилбар ПСР шинжилгээгээр илрэх боломжгүй болсон. Тиймээс рон нутаг, дүүргүүдээс ирж буй сорьцууд дээр генийн дараалал тогтоох шинжилгээг ХӨСҮТ дээр хийж байна.  Халдварлах чадвар 1.5 дахин нэмэгдсэн. Омикроны BA.1 хувилбараар өвдсөн хүмүүс BA.2 хувилбараар өвчлөх боломжтой.

Хичээл, сургууль эхлэхээр хөл хөдөлгөөн нэмэгдэж, дагаад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Энэ үед сая 1-2 дугаар сард омикроны давлагааны үед өвчилсөн хүмүүс дахин өвчлөх магадлалтай” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Эрүүл мэндийн яаманд эрүүл сайд хэрэгтэй байна Үнэхээр муу ажиллаж байнаа. ХӨСҮТийн урд дарга нарыг шийтгэх багадна тэр эмнэлэг малын саравчнаас дор байна шүү дээ бохир нь хальсан хана тааз нь хөгцөрөөд нурсан үнэр гэж хүн байх аргагүй яаж ийм юманд хүн эмчилнэ гэж сэтгэж чадаж байнаа.Одооны сайд дарга нар арга хэмжээ авч чадахгүй бол чаддаг хүнийг нь тавиачээ. 

Холбоотой мэдээ