Х.Баттулга:Өрх бүрд сая төгрөг олгох төслийг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган зарлана

2021-01-28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

УИХ-д өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг өгөх тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгаад гайхаж байна. Зөвхөн энэ асуудлаар ээлжит бус чуулганыг зарлана.

Оюу толгойн гэрээг тойрсон авилгал, Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай асуудлаар УИХ хаалттай хуралдаж, хууль хяналтын байгууллагуудын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлагатай байна.

Нийтийн баялгийг олигарх, цөөнхүүд эзэмшиж, нууцалсан нь дөнгөж нийтэд ил болж эхлээд байна. Тэд УИХ-ын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталж байгаа нь тодорхой болсон тул олны хүч оломгүй далай гэдэг үгний утгыг хэрэгжүүлэх цаг  иржээ.

Төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх, Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог юм. Ерөнхийлөгч надтай тэмцэхийн оронд ядуурал, цар тахалтайгаа тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсээн үүргээ биелүүлэхийг олонхийн бүлэгт сануулъя. Алдаа завхарлаа залруулахгүй бол төрийн түмний хувьд бүх нийтээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа дараагийн арга хэмжээг авах болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ