Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ 87.9 хувийн саналаар томилогдлоо

2021-01-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, 87.9 хувийн саналаар дэмжлээ.

Өдгөө 41 настай Л.Оюун-Эрдэнэ ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг болж байна.

Түүний хувьд Бага хурлын үеэр намынхаа нөхөддөө баримтлах бодлогынхоо талаар “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” хэмээн танилцуулж байсан юм.

Тэрбээр өөрийн ажилласан байдлын талаар ийнхүү мэдээлжээ. 

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ