МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ

2021-01-27

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаД.Амарбаясгалан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “Улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед цагийг их үрэлгүй шиг төр засгаа эмхлэн байгуулах нь манай намын гол зорилго болж байна.

Ерөнхий сайд албан ёсоор томилогдсоны дараа Засгийн газрын бүрэлдэхүүнээ ярьна. Гэхдээ бүтцийг хөндөхгүй гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдлээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын санал болгосноор, өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийн хүрээнд шийднэ. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэвээр хэрэгжинэ.

Миний хувьд Засгийн газарт орж ажиллахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын шинэчлэлийг өндөр түвшинд аваачиж, ард түмэн улс төрийн намын шинэчлэлийг алга ташиж хүлээж авах хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ гүйцэтгэнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ