С.Ганбаатарын бие муудаж, яаралтай эмнэлэг рүү авч явжээ

2021-01-27

“МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт, өлсгөлөнг УИХ-ын гишүүн С.Ганбаатар уржигдраас эхлэн зарлаад буй.

Тэрээр 60 гаруй цаг төв талбайд өлсгөлөн зарласан бөгөөд өнөөдөр өглөө хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл түүний бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгджээ. Өчигдөр шөнө эмч түүнд үзлэг хийж, биеийн байдал нь муу байгаа тул хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ