Монгол Улсын иргэд дэлхийн 25 оронтой харилцан ВИЗГҮЙ зорчдог боллоо

2021-01-27

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Ингэснээр Монгол Улсын энгийн паспорттой иргэд 25 улсад визгүй зорчдог боллоо:

1 Хятад Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйль Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2019.02.01
24 Эквадор Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2020.10.23

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ