Наркологийн эмнэлгээс ХОЁР хүнд халдвар илэрч, эмнэлгийг хамгаалалтад авлаа

2021-01-27
  • Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол
  • СБД-ийн 1, 5 дугаар хороонд өвчлөл гарсантай холбоотой голомтын өргөжүүлсэн тандалт зохион байгуулахад хоёр тохиолдол
  • Улаанбаатар хотоос Ховд руу очсон хоёр иргэний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдол 836 боллоо.

“Наркологийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан нэг хүн эмнэлгээс гарч, орон нутаг руу явахдаа шинжилгээ өгөхөд коронавирус илэрлээ. Үүнтэй холбоотой тандалтыг зохион байгуулахад ойрын хавьтал болсон 17, түүний гэр бүл 21, эмч зэрэг 70 хүнийг шинжилгээнд хамруулсан. Тухайн хүн нь хэвтэн эмчлүүлж байх үедээ ПСР шинжилгээ өгөхөд сөрөг гарч байсан.

Наркологийн төв эмнэлэгт түр хугацаанд хөл хорио тогтоогоод байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлээ.

Энэ долоо хоногт БГД-ийн 25, БЗД-ийн 26, СБД-ийн 1, 5, СХД-ийн 1, 15, Хан-Уул дүүргийн 4, 15 дугаар хороонд өвчлөл шинээр бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотод БЗД-ийн 2-р хорооны нийтийн байр, СБД-ын Дамбын нийтийн байр, Бэлхийн задгай, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр, БЗД-ийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд халдварын голомт идэвхтэй байна.

Өөрсдийн саналаар өгсөн 3 хүнд коронавирус илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын 2, 3 дахь хавьтал болсон хүмүүс байна.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “

Ховд аймаг руу явж байсан 41 хүнтэй автобусыг Дарви суманд зогсоож, түргэвчилсэн шинжилгээгээр хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарч баталгаажсан. Хоёр батлагдсан тохиолдол аймаг руу нэвтрээгүй.

Энэ хүмүүс нь энэ сарын 23-нд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.

Шинжилгээ өглөө, сөрөг гарлаа гэхээр коронавирус тусахгүй гэж бодож байна. Шинжилгээ өгчихөөд гадуур их явсан байна, олон хүмүүстэй уулзсан байна. Нэг удаагийн шинжилгээ өгчихөөд би эрүүл гэж бодож болохгүй гэдгийг баталж байна.

Өвчлөлгүй цэвэр бүсэд халдвар гарахвий гэсэн үүднээс эдгээр хүмүүсийг Улаанбаатар хот руу татан авч байна.

Улаанбаатар хотоос Ховд аймаг хүртэл 20 цаг 41 автобус дотор, битүү орчинд явсан. Хэд хэдэн идэвхтэй голомтод тандалт судалгаа хийх үед хавьтал болсон хүмүүс согтуу утасны цаанаас согтуурч байна, өөр өөр газар очиж, нуугдаж, зугтаж байна. Энэ нь халдвар тархахад нөлөөлж байна. Ард иргэд сонор сэрэмжээ өндөр байлгаж аль болох гадуур явахгүй байхыг зөвлөж байна” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ