АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн даргаар Антони Блинкенийг баталжээ

АНУ-ын Конгрессын Дээд танхим Ерөнхийлөгч Жозеф Байдены Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн Энтони Блинкенийг баталлаа.

58 настай Энтони Блинкен 2015-2017 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд Билл Клинтоны засгийн газрын гадаад бодлогын хөтөлбөрийн илтгэгч байжээ.

Тэрбээр 2002-2008 онд Жо Байден тэргүүтэй Сенатын Гадаад харилцааны хорооны ажилтнуудыг даргалж байжээ. Түүнчлэн 2009-2013 онд тэрээр Байденыг АНУ-ын дэд ерөнхийлөгч байхад үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Байдены гадаад бодлогын ахлах зөвлөхөөр ажиллажээ.

Тэртээ 80-аад онд тэрбээр Зөвлөлт холбоот улсын хий дамжуулах хоолойг Баруун руу тавихыг эсэргүүцэж байсан бөгөөд саяхан ОХУлс руу чиглэсэн АНУ-ын хориг арга хэмжээний бодлогын үзэл баримтлалыг зохиогчдын нэг болжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ