Ц.Мөнх-Оргил:Эмч, цагдаа нарын хүүхдүүдийг явуулах цэцэрлэгийг дүүрэгт бүрд ажиллуулая

2021-01-27

УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүний өргөн барьсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа эмч, сувилаг, цагдаа нарын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, өдөр өнжүүлэхийг тусгайлан ажиллуулах шаардлагатай байгааг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цар тахлын үед сувилагч, эмч нар ачаалал ихтэй ажиллаж байна. Өдөрт олон цагаар ажиллаж, ар гэрт нь хүүхдүүд нь харах хүнгүй үлдэж байна. Эмч, цагдаа нарын хүүхдүүд хамгийн ихээр өвдөж байна. Эмч, сувилагч, цагдаа нарын хүүхдүүдэд зориулаад цэцэрлэг, сургуулийг халдваргүйжүүлж ажиллуулж эхлэх хэрэгтэй байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа үед нь есөн дүүрэгт нэг нэг цэцэрлэг нээх, өдөр өнжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг бид энэ талаар төсөл өргөн барьсан. Үүнийг 12 мянган сувилагчдын төлөөлөгч нар ирж, хүсэлт тавьсан.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ