Сонгинохайрхан дүүрэгт нийтийн байранд амьдардаг ХОЁР хүнээс халдвар илэрлээ

2021-01-27

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу 25-нд автобустай хөдөлсөн хүмүүсийн дундаас хоёр тохиолдол батлагдлаа. Эдгээр иргэд нь Сонгинохайрхан дүүрэгт нийтийн байранд амьдардаг хүмүүс байна.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Өнөө өглөө ирсэн иргэдээс хоёр хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Бүсийн оношилгооны төв дээр PCR шинжилгээ хийхэд хариу мөн эерэг гарч батлагдлаа.  Тэдний биеийн байдал одоогоор хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг алга. Халдвартай хоёр иргэн болон нэгнийх нь төрсөн дүүг нь тусгаарлах байранд тусгаарлаж хамт ирсэн бусад 38 хүнийг Дарви суманд тусад нь тусгаарлалаа. УОК-ын гишүүдтэй зөвшилцөн тэдгээр 41 иргэнийг өнөөдөр /01.27/ тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу шилжүүлэн тусгаарлаж, халдвартай хүмүүст эмчилгээг хийнэ” гэв.

Халдвартай болох нь батлагдсан иргэд нэгдүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р дунд сургууль дээр шинжилгээ өгчээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ