
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Хуралдаанаар 2022 оны төсөвт тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үнэхээр ахмадууд ядуу амьдарч байна. Миний бие тэтгэврийн шинэчлэлийг олон жил ярьж байна. Углуургаар нь авч үзэхгүй бол жижиг засвар цаашид амжилтанд хүрэхгүй.
Нийгмийн даатгалын реформоо хийж эхлэх шаардлагатай байна.
Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг нөхөр бий болсон. Ул боов тараавал хуульчилна гэх. Ахмадуудаа хүндэлж чадахаа болих юм байна.
АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс нийгмийн даатгалын сангийн мөнгөө олж ирмээр байна. С.Эрдэнийн хүүд нь хэлье. Гудамжинд жагсаж байхаад аав дээрээ очиж жагсаал хий. Аавынхаа гэрт очиж,тэр мөнгө олж ир.
Хөгжлийн банкны нөхдүүдэд хариуцлага тооцож, ахмадуудын тэтгэврийг нэмэх ажил руу даруй ормоор байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй