Я.Содбаатар:Би дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй,харин зарим сайдыг улирааж ажиллуулаасай

2021-01-26

Шадар сайдын үүргийг гүйцэтгэгч Я.Содбаатар:

Өнөөдөр батлагдсан 13 тохиолдлоос нэг нь массаас буюу хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа. Сүүлийн үед шинэ голомт үүссэн гэж харж байна. Энэ нь нийтийн байрнаас холбоотой гарсан гэж үзэж байна. Хоёр ч нийтийн байрнаас халдвар гарсан.

Өчигдөр нийтийн байрнаас батлагдсан долоон тохиолдол нь үсчинтэй холбоотой гарсан нь тогтоогдсон.

ДЭМБ-аас вакцинжуулалтын бэлтгэл ажлыг сайн гэж дүгнэсэн. Ирэх долоо хоногоос вакцинжуулалтын талаар Засгийн газар дэлгэрэнгүй мэдээлнэ.

Улсын том албыг нэр төртэй хашсан гэж дүгнэж байгаа. Харин гаргасан улдаандаа ард иргэдээсээ уучлал хүсэж, огцрох хүсэлтээ өгсөн.

Улс төрийн шийдвэр дээрээ одоо ч хэвээр, миний бие дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй.

Харин Засгийн газрын сайд нараас тодорхой хэсэг нь улирч ажлаасай гэж хүсэж байгаа, залгамж чанар байх ёстой.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ