“Цалинтай ээж”-ийн 50 мянгыг ирэх долдугаар сараас эхлэн ЗОГСООНО

2021-01-26

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ талаар танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн уг маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ, Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь … 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх …-т тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль …-ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … хүйс …-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх,  эцэгт  тэтгэмж  олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “… 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, …”, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоос асуулт асууж хариулт авсан юм. Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Үг хэлсэн гишүүд цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа, түүнчлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зохих заалтыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэхэд зориуд тавьж өгсөн хугацаа гэж ойлгож буйгаа хэлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Icheechee uur ideh zalgih ym oldohgui bnuu !!!hasah bish bur nemmeer bgaa biz dee humuusee manai ulsaas uur iim baga mungu ugdug gazar bh ch ugui 50000 tugruguur yu hiij yu awch boldog gej bodood bgaan bol doo ??!!! Ichij amidar ene mungiig zalgih geed huleej bgaa hun durstei malnaas dor nowshnuud 😡😡😡Mal gj helehed hurtel ug ni goydood bi helj chadahgui bna 🤮

  • ээ чааваас да өөр зөрчсөн асуудлууд зөндөө байгаа шдэ. тэд нарыгаа олж хөөцөлдөөч. Ямар новш нь энэ асуудлыг тавьж гаргасныг нь ард түмэнд илчлэх хэрэгтэй. 50.0 төгрөг өөрсдөөс нь аваад байхаар дотроо үхэхээ шахаад ийм арга олж дэ. 

  • Өөр цөлөмчих юм олдохгүй бнуу муусайн гахайн бөгснүүдээ 🤬🤬 ирээдүйн ард иргэдээсээ хармалсан 50к чин хоолойгоор чин ороод хошногоор чин гарахдаа нус нулмастай чин холиод өгөх байлгүй 🤬🤬🤬 Арчаагүй шуналтай хулгайчууд 🤬🤬🤬

  • Zozo ehnii hvvhed deree awj chadaagvi odoo torood ch barag awahgvin bnoo. 500000 ogchij bgaa bishdee chaawaasdaa deegvvree uls ornoo hudaldaj svirvvlj bgaasdee ta nar eh orniihoo ireedvi bolson alag vrsees haramlaj ted nariig torvvlsen heseg hugtsaand gertee bh eejvvdees haramlaad bayjih bhdaa

  • bitgii hutsaad bgaachee oorsdoo ochnoon terbumaar n idejuuj bj eh huuheded ogch bgaa ochuuhen mongoo tanaad bval eserguutseh humuus olon bn shu sar bur nohorteigee 700 000 togrog tatvart  suutguulj  bj  huuhedee harah 3han jiliin hugatsaand ter mongonoosoo sar bur yadaj 50 avch bgaa gej oilgoj bgaa shu .olon arvan uurhain ashig chin haana bnaa tsoohon heden 3han say hunee tansag amidruulj chadahgui bj davraad baigaarai .undrmaa batbold naraasaa ulsaas luivardsan mongii  n huraachaad daraa  n eejuudiin mongiig hasna gej huts 

  • 500k awaaguishu ta naraas iluu idej uugaagui ta narin huwid ineedem sanagdaj bgach bidnii huwid 50kaar hooloo zalguulj huuhduudee usguj bn gants biy eejuud huuhdee tewreed ulsuj uhehuu!!!! archaagui nowshnuud gj heliidaa!

  • Буруу юмнуудаараа оролдож байж та нар нэг бүх эмэгтэйчүүдийг босгов доо цалинтай ээжийн мөнгө , хүүхдийн мөнгө хасагдвал бүх эмэгтэйчүүд улс орон чнь тэр аяараа босох байх шүү

Холбоотой мэдээ